А.Саруулзаяа: Цэвдэгт бүс нутгийн авто замын судалгаа

СанхүүжүүлэгчҮндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн төсөл

Монгол орны цэвдэгтэй бүсээр дайран өнгөрөх хатуу хучилттай авто замын өнөөгийн төлөв байдлыг үнэлж, цэвдгийн гэсэлтээс урьдчилан сэргийлж судлах үндсэн зорилготой.

Хүрэх үр дүн:

  • Хатуу хучилттай авто замын өнөөгийн төлөв байдлыг хээрийн хэмжилтийн хүрээнд нийт 1420 км-ийн дагуу үнэлэх (20 судалгааны цэгт геофизикийн хэмжилт хийх)
  • Авто замын дагуух суултын зэргийг ойролцоогоор 200 цэгт тодорхойлж гаргах
  • Солонготын давааны цэвдгийн мөсжилт ихтэй зурвас хэсэгт термосифон хоолойг турших, замын даланд суурилуулж температурын мониторинг цэг байгуулах
  • Авто замын дагуу буффер бүс татаж, цэвдгийн нарийвчилсан зураглалыг хиймэл дагуулын мэдээ ашиглан гаргах
  • Цэвдэгт үзэгдлийн тархалтыг зураглах, боломжит мөсний тархалт болон гэсэлтийн эрсдэлийг машин сургалтын аргаар зураглаж, хээрийн хэмжилтээр баталгаажуулах
  • Урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлон гарын авлага, зөвлөмж боловсруулах
  • Гадаад өгүүлэл 1, дотоодын өгүүлэл 4, дотоодын хуралд 4, гадаад хуралд 2 илтгэл хэлэлцүүлэх

Ирээдүйн судалгааныхаа замыг эндээс эхлүүлээрэй

Магистр, докторын хөтөлбөрүүд болон элсэлтийн мэдээллийн талаар манай элсэлтийн баг танд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Холбоо барих