UMAS боловсролын загвар

Судалгаагаар суралцаж, мэдлэг бүтээж, инновацыг хөгжүүлэн Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна.UMAS-ийн онцлог загвар: Сургалтын загвар нь бүх хөтөлбөрт судалгаа 70 хувь, сургалт 30 хувь байхаар зохион байгуулагдсан. Оюутан бүр бодит судалгааны төсөлд заавал оролцоно. Удирдагч багш нь санхүүжилттэй судалгааны төсөл хэрэгжүүлж байх шалгуур тавигдана. Ингэснээр суралцагчид онолын хязгаарлагдмал орчноос бус, бодит судалгааны экосистем дотор бэлтгэгдэнэ.

UMAS нь үндэсний шинжлэх ухааны чадавхыг бэхжүүлэх, суурь судалгааг хөгжүүлэх, шинэ мэдлэг бүтээх, олон улсын түвшний судалгааны үр дүн бий болгох, залуу судлаачдыг дэмжих, судалгаанд суурилсан сургалтыг хөгжүүлэх зорилгоор төрийн байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллага болон олон улсын байгууллагуудтай хамтран суурь судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.