Олон улсын хамтын ажиллагаа

UMAS нь БНСУ, Япон, БНХАУ-ын судалгаанд суурилсан их сургуулиудтай (UST, SOKENDAI, UCAS) хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээг байгуулсан бөгөөд энэ хүрээнд докторын хамтарсан удирдлага, лабораторийн нэгдсэн ашиглалт, судалгааны хамтарсан төсөл, багш, оюутны солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Гадаад хамтын ажиллагаа.

UMAS нь Хятад, Япон, Солонгос, Тайвань, Герман зэрэг академи түшиглэсэн судалгааны их сургуулиудын үлгэр жишээг дагаж, олон улсын байгууллага, шилдэг их сургуулиудтай өргөн хүрээнд хамтран ажиллана. Ингэснээр оюутан, судлаачдын солилцоо, хамтарсан төсөл, тэтгэлэг, сургалтын хөтөлбөр зохион байгуулах, эрдэм шинжилгээний үр дүнг хамтран ашиглах зэрэг харилцан үр өгөөжтэй хэлбэрүүдийг өрнүүлж, дэлхийн боловсрол, шинжлэх ухааны хөгжилтэй нягт уялдаатай ажиллах явдал юм. 

UMAS нь БНСУ, Япон, Унгар, БНХАУ-ын UST, ULSAN, SOONGSHIL, SOKENDAI, SZEGED, NANJING, UCAS зэрэг сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулан ажиллаж байна.

Судалгааны их сургуулийг “сургалт, судалгааг хослуулах замаар шинжлэх ухаан-боловсролын нэгдлийг хангах оновчтой хэлбэртэй, мэдлэгийн үйлдвэрлэл, хуримтлуулалт, дамжуулалт, түгээн дэлгэрүүлэлтийг үйл ажиллагааныхаа үндсэн чиг үүрэг болгож чадсан их сургууль” хэмээн тодорхойлж байна. Тухайлбал хамтын ажиллагааны хүрээнд дараах байдлаар хамтран ажиллахаар санамж бичгүүд байгуулаад байна. Үүнд:

  • Үндэсний судалгааны хүрээлэнгүүдэд түшиглэн ахисан түвшний сургуулийн тогтолцоог бий болгох их сургуулийн удирдлагын тогтолцоо, менежмент, үйл ажиллагааг зөв авч хэрэгжүүлэх туршлагаас хуваалцах
  • Оюутны болон оюутан солилцооны менежменттэй, гадаад хамтын ажиллагааны тогтолцоо
  • Хамтарсан болон бие даасан сургалтын хөтөлбөр, сургалтын төлбөр, тэтгэлэг, санхүүжилтийн систем
  • Хамтарсан хөтөлбөр
  • Талуудын хамтарсан судалгааны төсөл боловсруулах
  • Хурал, зөвлөгөөн, сургалт, үзэсгэлэн, наадам зэргийг хамтран зохион байгуулах зэрэг чиглэлээр цаашид хамтарч ажиллах.
University of Szeged Nanjing University Soongsil University