Хамтарсан төсөл, хөтөлбөр
Хамтарсан форум:
UMAS, UST хамтарсан форум 2024.12.11, 2025.09.23 өдүүдэд зохион байгуулагдав. Форум-д UST-ийн ерөнхийлөгч Dae Im Kang, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Seung-Yoo Oh нар болон бусад төлөөлөгчид ирж UST-ийн туршлага болон UMAS-тай хэрхэн хамтарч ажиллах чиглэлийг тодорхойлов.

Үүнд: Хоёр сургуулийн туршлага солилцож, UST Ноу-Хауг нэвтрүүлэх, багш,суралцагч, судлаач солилцоо, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа хийх гэх мэт олон талт хамтын ажиллагааг хэлэлцэв.
Мөн 2 талын хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар тохиров.
Еврази–Номхон далайн их сургуулиудын сүлжээ (Eurasia Pacific Uninet): "Хиймэл оюун ухаанаар үүсгэсэн агуулга дахь соёлын ялгаа ба ижил төстэй шинжүүд: Соёл хоорондын харьцуулсан судалгаа" (Cultural divergences and convergences in AI-generated content: An intercultural study) төсөл хэрэгжиж байна.
Дотоод хамтын ажиллагааны хүрээнд 2024 онд Төрийн өмчийн 5 их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд дараах чиглэлээр хамтран ажиллаж байна:
- Судалгаа-хөгжлийн хамтарсан төсөл
- Лаборатори ба дэд бүтцийн уялдаа холбоо
- Багш, судлаач солилцоо
- Магистр, докторын хөтөлбөрийн хамтарсан хөгжүүлэлт
- Инновацийн бүтээгдэхүүн, стартап экосистемийг дэмжих
