Судалгаанд суурилсан сургалт

UMAS-ийн боловсролын философиСудалгаагаар суралцаж, мэдлэг бүтээж, инновацыг хөгжүүлэн Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна.

1СуралцахМэдлэг, онолын суурь бүрдүүлэх→2СудлахБодит асуудлыг судалгаагаар шинжлэх→3Инновац бүтээхСудалгааны үр дүнг шинэ шийдэл болгох→4Нийгэмд үнэ цэнэ бий болгохТогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах

UMAS-ийн онцлог загвар

1Нэг их сургуульБүх хөтөлбөрийг нэг дор нэгтгэсэн бүтэц→2Олон хүрээлэнСудалгааны олон чиглэл, хүрээлэн→3Нэгдсэн сургалт, судалгааны экосистемСургалт, судалгаа хамтдаа хөгждөг орчин

UMAS-ийн сургалтын загвар нь бүх хөтөлбөрт судалгаа 70 хувь, сургалт 30 хувь байхаар зохион байгуулагдсан. Оюутан бүр бодит судалгааны төсөлд заавал оролцоно. Удирдагч багш нь санхүүжилттэй судалгааны төсөл хэрэгжүүлж байх шалгуур тавигдана. Ингэснээр суралцагчид онолын хязгаарлагдмал орчноос бус, бодит судалгааны экосистем дотор бэлтгэгдэнэ.

UMAS нь үндэсний шинжлэх ухааны чадавхыг бэхжүүлэх, суурь судалгааг хөгжүүлэх, шинэ мэдлэг бүтээх, олон улсын түвшний судалгааны үр дүн бий болгох, залуу судлаачдыг дэмжих, судалгаанд суурилсан сургалтыг хөгжүүлэх зорилгоор төрийн байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллага болон олон улсын байгууллагуудтай хамтран суурь судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төсөл, хөтөлбөрийн хамтын ажиллагааны зорилго:

  • Шинэ онол, мэдлэг, арга зүй боловсруулах
  • Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлээр суурь судалгаа хийх
  • Судалгааны дэд бүтцийг хамтран ашиглах
  • Багш, судлаач, докторант, магистрантын судалгааны оролцоог нэмэгдүүлэх
  • Судалгааны олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Судалгааны үр дүнг өндөр түвшний эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэх
  • Судалгааны үр дүнд үндэслэн хэрэглээний судалгаа, инновацийн төсөл хөгжүүлэх

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хүрээлэн, төвүүд болон дотоод, гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран суурь судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан судалгааны баг бүрдүүлэх, лаборатори, судалгааны дэд бүтцийг ашиглах, судалгааны үр дүнг олон улсын түвшинд нийтлүүлэх, залуу судлаачдыг бэлтгэх, магистр, докторын сургалтыг судалгаатай уялдуулах чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна.

UMAS-д элсэгч нь Шинжлэх ухааны Академийн туршлагатай эрдэмтэд, доктор, профессоруудаар удирдуулан гүнзгий нарийн мэргэшсэн, орчин үеийн шинжлэх ухааны чиглэлийг эзэмшихээс гадна төслийн багт ажиллах, олон улсын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран судалгаа явуулах өргөн боломжтой. Мөн түүнчлэн мэдлэг бүтээгч төдийгүй хэрэглээнд нэвтрүүлэгч, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах чадвартай, нээлттэй сэтгэлгээтэй, чадавхтай мэргэжилтэн, эрдэмтдийг төрүүлэн гаргана. Байгаль, нийгмийн, хүмүүнлэгийн шинжлэх ухаан, технологийн салбарын өргөн хүрээг хамарсан сургалт, судалгааг хийх нөөц боломж бүрдсэн тул цөөн тооны ахисан түвшний оюутнуудыг гүнзгийрүүлсэн, төрөлжсөн хэлбэрээр сургах замаар “шинжлэх ухааны суурьт суурилсан боловсрол”-ыг Монгол Улсад түгээн дэлгэрүүлнэ.

ШУА-ийн харьяа хүрээлэн, судалгааны лаборатори, туршилт судалгааны суурингуудыг бүрэн ашиглан ахисан түвшний оюутнуудад шинэ санаа, инновацыг туршиж хэрэгжүүлэх таатай орчин бүрдүүлнэ. Түүнчлэн оюутнуудыг шинжлэх ухааны бааз суурьтайгаар бэлтгэж, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх, бодит судалгааны төслийн ажлуудад оролцуулах арга зүйг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэ нь төгсөгчдийн ажлын байрны өрсөлдөх чадварыг улам нэмэгдүүлэхэд гол түлхэц болно.

Ахисан түвшний сургуулийн хөтөлбөрийн зорилго, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад сургалт, судалгаа явуулах анги танхим, лаборатори, багаж хэрэгсэл, оюутны амжилттай суралцахад дэмжлэг үзүүлэхүйц нөөцийг хангасан сургалтын орчныг бүрдүүлэхэд стандартад нийцсэн шинэчлэл хийсэн. Сургалтын орчин нь сургуулийн боловсролын стандартын дагуу хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургалтыг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй удирдан зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, сурах бичиг, хэрэглэгдэхүүн, хэрэгслээр хангагдсан, багш, сурагчдын материаллаг болон сэтгэл зүйн таатай нөхцөлийг бүрдүүлсэн нь дотоод төдийгүй гадаадын оюутнуудыг татах бүрэн боломжтой байна.  

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи нь харьяандаа 16 хүрээлэнтэй бөгөөд 55 салбар, 33 лаборатори, 5 төв, 45 туршилт, судалгааны суурин баазад судалгаа, шинжилгээ хийхийн зэрэгцээ хүрээлэнгүүдийн номын сангийн баялаг фондыг ашиглах боломжтой.