Ж.Энх-Амгалан: Эндофит бичил биетний судалгаа

СанхүүжүүлэгчҮндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн төсөл

Төслийн зорилго нь хүнд металлын бохирдолтой талбайд ургаж буй ургамлаас эндофит бичил биетнийг ялган судалж, хүнд металлд тэсвэртэй, тэдгээрийг хоргүйжүүлэх чадвартай эндофит бактери, мөөгөнцрийг олж тогтоон, ургамлын хүнд металлын бохирдлыг бууруулах үйл явцыг сайжруулж буй эсэхийг тогтооход оршино.

Хүрэх үр дүн:

  • Хүнд металлын бохирдолтой талбайд ургаж буй унаган ургамлаас эндофит мөөгөнцөр, бактерийн цэвэр өсгөврүүд ялгаж, генийн түвшинд ангилалзүйг тодорхойлно
  • Тэдгээрийг ex-situ хамгаалснаар дараа нь практикт ашиглах нөхцөл бүрдэнэ
  • Хүнд металлыг тэсвэрлэх, хоргүйжүүлэх, ургамлын өсөлтийг дэмжих чадвартай өндөр идэвхтэй өсгөврүүдийг олж тогтооно
  • Гадаад, дотоодын хуралд илтгэл тавьж, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх ба тогтоосон генийн нуклеотидын дарааллыг дэлхийн генбанк-д бүртгүүлнэ

Ирээдүйн судалгааныхаа замыг эндээс эхлүүлээрэй

Магистр, докторын хөтөлбөрүүд болон элсэлтийн мэдээллийн талаар манай элсэлтийн баг танд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Холбоо барих