Гарааны компани

UMAS нь судалгааны үр дүн, шинэ технологи, оюуны өмчийг үйлдвэрлэл, үйлчилгээ, зах зээлд хүргэх гарааны компанийн тогтолцоог бүрдүүлэхээр зорьж байна.

Гарааны компани нь их сургуулийн эрдэмтэн, судлаач, багш, оюутны шинэлэг санааг бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ болгох чухал механизмын нэг юм. Судалгааны үр дүн зөвхөн эрдэм шинжилгээний өгүүлэл болж үлдэхгүйгээр, технологи дамжуулалт, лиценз, хамтарсан төсөл, шинэ бизнесийн загвараар дамжуулан эдийн засгийн үр өгөөжтэй болох боломжийг бид нээхийг эрмэлзэж байна.

Гол зорилго

UMAS-ийн гарааны компанийн чиглэлээр баримтлах эрхэм зорилго нь гурван тулгуур зарчимд үндэслэнэ. Эдгээр нь судлаач, оюутны санааг эхлэлээс зах зээл хүртэл дагалдан дэмжих нэгдсэн зарчим юм.

Гарааны компани гэж юу вэ?

Инновацийн тухай хуульд «гарааны компани» гэж инновацийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан компанийг хэлнэ (3.1.8).

Их сургуулийн судалгааны үр дүн, оюуны өмчид суурилан байгуулагдсан компанийг олон улсад спин-офф (spin-off) компани гэж нэрлэдэг. Түүний гол технологи нь их сургуулийн судалгаанаас гаралтай байдгаараа энгийн гарааны компаниас ялгаатай.

Бид гарааны компанийн үйл ажиллагааг дараах гурван чиглэлээр хөгжүүлэхийг зорьж байна:

Багш, эрдэмтэн судлаач

Оюутан, магистрант, докторант

Хамтарсан гарааны компани

Судалгааны үр дүн, оюуны өмчид суурилсан компани байгуулах сонирхолтой эрдэмтэн, судлаач, багш нар.Диссертаци, судалгааны ажилдаа тулгуурласан бизнес санаагаа хөгжүүлэхийг хүссэн суралцагчид.Их сургууль, аж ахуйн нэгж, олон улсын түнш хамтран байгуулах, технологид суурилсан компани.

Санаанаас компани хүртэл

Дараах механизм нь олон улсад түгээмэл хэрэглэгддэг ерөнхий загвар бөгөөд төсөл бүрийн онцлогоос хамаарч өөрчлөгдөнө:

1. Санаа2. Зөвлөгөө3. Судалгаа, прототип4. Бизнес загвар5. Компани байгуулах
Судалгааны үр дүн, шинэлэг санаагаа тодорхойлохХариуцсан нэгжтэй уулзаж, боломжийг хэлэлцэхТуршилт хийж, технологийн бэлэн байдлыг сайжруулахЗах зээл, хэрэглэгч, бизнес загвар боловсруулахҮндэсний хууль тогтоомжийн дагуу компаниа бүртгүүлж, үйл ажиллагаагаа эхлүүлэх

Энэ нь ерөнхий бөгөөд тодорхой журам, маягтыг цаашид эрх зүйн орчинд нийцүүлэн боловсруулна.

Гол зорилт

Гарааны компанийн тогтолцоог үе шаттайгаар бүрдүүлэхдээ дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:

     • Мэдлэг, соёл — Инновац, бизнес эрхлэлтийн сургалт, мэдээлэл, арга хэмжээгээр дамжуулан судлаач, оюутны бизнес эрхлэх сонирхлыг дэмжих

     • Зөвлөгөө, чиглүүлэг — Санаа боловсруулах, оюуны өмчөө хамгаалах, бизнес загвараа гаргахад чиглүүлэг өгөх

     • Дэд бүтэц, нөөц — Туршилт, прототип хийх боломж, судалгааны орчинд холбогдох нөхцөлийг бүрдүүлэх

     • Түнш, санхүүжилт — Аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч, тэтгэлэг, төслийн боломжийг бий болгох, мэдээлэл хүргэх

Олон улсын түншлэл

UMAS нь гадаадын их сургууль, судалгааны байгууллага, технологи дамжуулах төв, инновацын байгууллага, аж ахуйн нэгжтэй түншлэл тогтоохыг идэвхтэй дэмжинэ. Ингэснээр судлаач, оюутнууд менторын дэмжлэг авч, хамтарсан бүтээгдэхүүн хөгжүүлж, олон улсын зах зээлд гарах боломж нэмэгдэнэ.

     • Олон улсын менторын дэмжлэг — Технологийг зах зээлд нэвтрүүлэх туршлагатай гадаадын мэргэжилтэн, менторуудтай холбох

     • Хамтарсан бүтээгдэхүүн хөгжүүлэлт — Гадаадын түнштэй хамтран шинэ бүтээгдэхүүн, технологи боловсруулах, турших

     • Мэдлэг, туршлага солилцоо — Сургалт, семинар, судлаачдын солилцоо, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах

     • Хамтарсан төсөл, санхүүжилт — Олон улсын хамтарсан төсөл, тэтгэлэгт хамтран хүсэлт гаргах