Бодлогын зөвлөмж
UMAS-ийн орон нутаг болон нийгэмтэй хамтарсан үйл ажиллагаа нь шинжлэх ухааны мэдлэгийг зөвхөн байгууллагын дотоод түвшинд биш, бүс нутгийн хөгжил, иргэдийн бодит хэрэгцээтэй уялдуулахад чиглэдэг. Ийм хамтын ажиллагаа нь орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллага, иргэд, судлаачдын хамтарсан оролцоонд тулгуурлан хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн төлөвлөн ажиллаж байна.
Энэ хүрээнд бид орон нутгийн байгууллага, олон нийт, мэргэжлийн түншүүдтэй хамтран шинжлэх ухаан, инновац, тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Бид бүс нутгийн хөгжлийн асуудлыг судалгаанд суурилан шийдвэрлэх, шинжлэх ухааны мэдлэгийг нийгэмд түгээх, орон нутагт бодит үр дүнтэй төслүүд хэрэгжүүлэхийг зорьдог.
Бид орон нутаг болон нийгэмтэй хамтарсан үйл ажиллагаа нь дараах чиглэлээр хөгжих боломжтой.
- Орон нутгийн бодлого, хөгжил, нийгмийн хэрэгцээнд нийцсэн судалгаа хийх.
- Иргэд, байгууллагад зориулсан сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх.
- Орон нутгийн байгууллагуудтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх.
- Шинжлэх ухааны үр дүнг нийгэмд түгээх, инновацыг бодит хэрэглээнд нэвтрүүлэх.
