Байгууллагын бүтэц

Бүтэц

Байгууллагын бүтцийн схем

Тус их сургууль нь Шинжлэх ухааны академийн олон жилийн туршлагатай, доктор болон түүнээс дээш зэрэг цолтой эрдэмтэн, судлаачдын мэдлэг, чадвар дээр суурилан шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлүүдээр ахисан түвшний сургалт явуулна. Суурь судалгаанаас эхлээд хэрэглээний болон бүтээлч инновацыг дэмжих өргөн боломж бүрдүүлнэ. Ингэснээр зөвхөн үндэсний хэмжээнд бус, бүс нутгийн болон дэлхийн түвшинд өрсөлдөхүйц судалгааны бүтээл гаргах, туршлага хуримтлуулах, технологи нутагшуулах нөхцөлийг бий болгох явдал юм.

UMAS-ийн Удирдах зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолоор “ШУАИС-ийн бүтэц” 3 тэнхим /Нийгмийн ухааны тэнхим, Байгалийн ухааны тэнхим, Технологи-инженерчлэлийн тэнхим/-тэй захиргааны бүтцийг доорх бүтэцтэй байхаар батлав.