Internal Collaboration

UMAS нь Монгол Улсын төрийн өмчийн их сургуулиуд болох МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, АШУҮИС зэрэг сургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээг байгуулсан бөгөөд энэ хүрээнд докторын хамтарсан удирдлага, лабораторийн нэгдсэн ашиглалт, судалгааны хамтарсан төсөл, багш, оюутны солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Дотоод хамтын ажиллагаагаа:

UMAS нь сургалт, эрдэм шинжилгээ, инноваци, технологи дамжуулалт, хүний нөөцийн хөгжил болон нийгэмд үзүүлэх үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах зорилгоор төрийн байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудтай урт хугацааны, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэн ажилладаг.

Хамтын ажиллагааны чиглэлүүд:

Сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх; 

Шинжлэх ухааны судалгааны үр өгөөжийг дээшлүүлэх; 

Инноваци, технологи дамжуулалтыг эрчимжүүлэх; 

Хамтарсан сургалтын хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх;

Үйлдвэрлэл, бизнесийн байгууллагуудын хэрэгцээнд нийцсэн хүний нөөц бэлтгэх; 

Судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах; 

Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэхэд хамтран ажиллахад оршино.

Дотоод хамтын ажиллагаа зорилго нь сургалт, судалгаа, инновацийн чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх, үндэсний хэмжээний хүний нөөц, шинжлэх ухаан, технологийн чадавхыг бэхжүүлэхэд оршино.

2024 онд Төрийн өмчийн 5 их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд дараах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Судалгаа-хөгжлийн хамтарсан төсөл

Лаборатори ба дэд бүтцийн уялдаа холбоо

Багш, судлаач солилцоо

Магистр, докторын хөтөлбөрийн хамтарсан хөгжүүлэлт

Инновацийн бүтээгдэхүүн, стартап экосистемийг дэмжих

Байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, боловсрол, анагаах, хөдөө аж ахуйн судалгааны интеграцчилсан кластерүүд