🎉 USTIC 2026: ШУА-ИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН ШИЛДЭГ ПОСТЕР ИЛТГЭЛИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
БНСУ-ын Дэжон хотноо 2026 оны 10 дугаар сарын 1–2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан USTIC 2026 – "Unlimited Science & Technology International Conference" олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай өндөрлөлөө.
Энэ жилийн хурал “AI for Science” сэдвийн дор зохион байгуулагдаж, нийт 836 оролцогч, үүнээс 612 БНСУ-ын дотоодын оролцогч, 224 олон улсын оролцогч хамрагдсан байна. Хурлын хүрээнд 22 салбар хуралдаан, 89 аман илтгэл, 123 постер илтгэл хэлэлцүүлсэн нь USTIC 2026-ийн өргөн цар хүрээ, олон улсын оролцоог харууллаа.
🏆 ШУА-ийн Их Сургуулийн хувьд энэ удаагийн хурал онцгой амжилттай оролцлоо.
USTIC 2026 олон улсын хурлын шилдэг постер илтгэлийн шагналыг ШУА-ийн Их Сургуулийн Хиймэл оюун ухааны магистрын хөтөлбөрийн оюутан Н.Билгүүтэй хүртлээ.
Тэрээр: “Morphological Model Based on Transformer and LSTM for Mongolian Cyrillic Script” сэдэвт судалгааны ажлаа танилцуулж, шилдэг постер илтгэлээр шалгарлаа.
Энэхүү амжилт нь манай оюутнуудын судалгааны ажлын чанар, ялангуяа хиймэл оюун ухаан, Монгол хэлний боловсруулалтын технологийн чиглэлээр олон улсын түвшинд өрсөлдөх боломж, чадавх байгааг харуулсан чухал үр дүн юм.
👏 ШУА-ийн Их Сургуулийн нийт хамт олны нэрийн өмнөөс оюутан Н.Билгүүтэй болон түүний удирдагч багш, судалгааны багт халуун баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!
ШУА-ийн Их Сургууль нь цаашид ч оюутан, залуу судлаачдаа олон улсын эрдэм шинжилгээний орчинд идэвхтэй оролцуулах, судалгааны үр дүнгээ олон улсын түвшинд танилцуулах, судалгаанд суурилсан ахисан түвшний сургалтыг хөгжүүлэх чиглэлээр манлайлан ажиллах болно.
Баяр хүргэе, Н.Билгүүтэй! 👏🇲🇳🏆
