МЭДЭЭ

UST–UMAS ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026 оны 10 дугаар сарын 2-ны өдөр БНСУ-ын Дэжон хотод “UST–UMAS Partnership: A Future Roadmap for Global Talent Development” сэдвийн хүрээнд UST–UMAS хамтын ажиллагааны III форум амжилттай зохион байгуулагдлаа. Тус форум нь хоёр сургуулийн хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах, судалгаанд суурилсан ахисан түвшний сургалт, хүний нөөцийн хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэв. 

UST–UMAS хамтарсан Форумыг БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн их сургууль (UST)-ийн Ерөнхийлөгч, профессор Kang Dae-im, Монголын Шинжлэх ухааны Академийн Их Сургууль (UMAS)-ийн Ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор, профессор Д.Баттогтох нар нээж, хоёр сургуулийн хамтын ажиллагааны өнөөгийн үр дүн, цаашдын зорилтын талаар байр сууриа илэрхийллээ. Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн, UMAS-ийг үүсгэн байгуулагчдын нэг Д.Рэгдэл форумд оролцож, баяр хүргэн үг хэлж, Монгол Улсад судалгаанд суурилсан ахисан түвшний сургалтын тогтолцоог хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлов.

Форумын үеэр хоёр талын төлөөлөгчид хамтын ажиллагааны бодит боломж, хэрэгжүүлэх механизмуудын талаар дараах үндсэн илтгэлүүдийг хэлэлцүүлэв:

- Jungsoo Kim (UST) – Introduction to UST ACE Program

- Б.Сувданцэцэг (UMAS) – Conditions and Opportunities for Implementing Joint Projects and Programs

- Sang Hyang Lee (UST) – UST Student Support System

- Н.Жаргалан (UMAS) – Opportunities for Implementing MOOC Courses and Joint Academic Programs

Түүнчлэн, илтгэлүүдийн дараах нэгдсэн хэлэлцүүлгээр хамтарсан сургалтын хөтөлбөр, багш, судлаач, оюутны солилцоо, онлайн болон MOOC сургалт, судалгааны хамтарсан төсөл, мөн UST-ийн БНСУ-ын үндэсний судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран ажилладаг туршлагыг UMAS-ийн тогтолцоонд нутагшуулах боломжийн талаар санал солилцов.

🤝 ФОРУМЫН ҮР ДҮН

Форумын үр дүнд UST болон UMAS нь хамтын ажиллагаагаа илүү бодит төсөл, хөтөлбөрт шилжүүлэх чиглэлээр ажиллахаар санал нэгдэж, хамтарсан академик болон хүний нөөц хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах, БНСУ-ын ODA хүрээнд хамтарсан төсөл боловсруулж хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр тогтлоо.

Энэхүү форум нь UMAS-ийн судалгаанд суурилсан ахисан түвшний сургалтын тогтолцоог бэхжүүлэх, UST-ийн туршлагаас суралцах, Монгол–Солонгосын шинжлэх ухаан, технологи, боловсролын хамтын ажиллагааг урт хугацаанд өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

UMAS × UST

Research • Education • Innovation • Global Partnership

Мэдээ, үйл явдал