COP17: “ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦИ, ТҮНШЛЭЛ:
Тус арга хэмжээг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Бүс ба Замын бүсийн үндэсний болон олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбоо (ANSO), Энтрепренёрүүдийн нийгэмлэг ба Экологийн сан (SEE foundatin) хамтран гадаадын 10 орчим байгууллагын төлөөллийг хамруулан цөлжилт, газрын доройтол, эвдэрсэн газрыг нөхөн сэргээхэд шинжлэх ухааны инноваци, технологийг ашигласан сайн туршлага, хил дамнасан хамтын ажиллагаа, түүний үр дүн, бүтээгдэхүүн, үйлчилгээ, олон талын түншлэл, олон нийтийн оролцооны талаар танилцууллаа.
Арга хэмжээний төгсгөлд Хятад, Монгол хоёр орны цөлжилттэй тэмцэх бодит хамтын ажиллагааг цаашид шинжлэх ухаан, судалгааны үндэстэй улам томоохон газар нутгийг хамруулан бүтээн байгуулалтыг өргөжүүлэх, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр талууд санал нэгдэв.
