МЭДЭЭ

” АЙХ БИШ ОЙЛГОЁ” ХАВДРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ, ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

хүрээлэнгийн эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтнуудыг хамруулан "Эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, шинжилгээнд хамруулах, эрүүл мэндэд чиглэсэн ажлын хүрээнд" "АЙХ БИШ ОЙЛГОЁ" хавдрын өвчнөөс урьдчилсан сэргийлэх сургалт, үзлэг, шинжилгээ хийлгэх, зөвлөгөө авах ажлыг зохион байгууллаа.

👨‍⚕️Цээжний хөндийн мэс заслын их эмч, ХСҮТ-ийн зөвлөх эмч, Монголын болон Японы хавдар судлалын холбооны гишүүн Э.Төмөрчөдөр эмчийг урьж сургалт, үзлэг, шинжилгээ, зөвлөгөө авч ажиллаа.

✅ Сургалт, үзлэгийн гол зорилго нь хавдрын өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх, урьдчилан сэргийлэхэд анхаарах, хавдар оношлогдохоос айх биш хэрхэн хариу арга хэмжээ авах, шатлалт эмчилгээг яаж хийлгэх чиглэлээр сургалт зохион байгуулж, дэвшилтэт технологиор эрдсийн шинжилгээ хийлгэж, зөвлөгөө өгүүлэхэд оршиж байлаа.

Мэдээ, үйл явдал